Австралийн үндэсний банк Microsoft компанитай хамтран ирээдүйн бэлэн мөнгөний машин буюу АТМ-г бүтээж, Сидней хотноо болсон олон улсын Swift банкны гүйлгээний тухай бага хурлын үеэр танилцуулжээ.
Шинэ үеийн АТМ-аас мөнгө авахад царайгаа уншуулан, нууц код оруулахад хангалттай гэнэ. Царай таних, хиймэл оюун ухаан, нууц үгийг ашиглах ирээдүйн мөнгөний машинаас мөнгө авахад карт хэрэггүй аж. Шинэ технологи үйлчлүүлэгчдэд илүү хялбар, хурдан үйлчилгээ үзүүлэх зорилготой гэнэ.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )