Японы ерөнхий сайд БНХАУ-д айлчлал хийж байна

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 25

Японы ерөнхий сайд Абэ Шинзо өнөөдөр /2018.10.25/ Бээжин хотноо хүрэлцэн ирлээ. Түүний гурав хоногийн айчлал сүүлийн долоон жилд Японы тэргүүний Хятад улсад хийж буй анхны айлчлал юм. 

Айлчлалын эхний өдөр Абэ Шинзо БНХАУ-ын ерөнхий сайд Ли Көцянтай уулзаж, Япон-Хятадын энх тайван, найрамдлын гэрээ хүчин төгөлдөр болсны 40 жилийн ойн хүлээн авалтад оролцох юм.

Айлчлалынхаа хоёр дахь өдөр Абэ Шинзо БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзахаар төлөвлөжээ.

Токио хотоос мордохын өмнө Абэ Шинзо Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад чиглэсэн хоёр талын хамтын ажиллагаа, Умард Солонгост хулгайлагдсан Японы иргэдийн асуудлыг энэхүү айлчлалынхаа үеэр Хятадын талтай хэлэлцэхээр зорьж байна гэж сэтгүүлчдэд мэдээлжээ. Түүнчлэн, чөлөөт, шударга худалдааг хөгжүүлэх, Зүүн Хятадын тэнгист энх тайван, хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хөндөх гэнэ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top