АНУ-д сүүлийн өдрүүдэд Ардчилсан намынхан болон Доналд Трампыг шүүмжилдэг нөлөө бүхий хүмүүст тэсрэх бөмбөг бүхий илгээмж ирсээр байгаа билээ. Анх Билл болон Хиллари Клинтоны гэрт уг илгээмж ирснээр АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Омама, Ардчилсан намын хэд хэдэн гишүүн болон тэрбумтан Жорж Сорос нарын гэр рүү тэсрэх бөмбөгтэй илгээмж очсон байдаг. Мөн “CNN” агентлагийн оффис руу очсон тэсрэх бөмбөгтэй илгээмжийг цагдаа нар аюулгүй болгожээ. Түүнчлэн Цагаан ордонд уг илгээмж очсон талаар АНУ-ын зарим хэвлэл мэдээлсэн ч энэ нь албан ёсны мэдээлэл биш аж.
Тэгвэл хамгийн сүүлд жүжигчин, найруулагч Роберт Де Нирод тэсрэх төхөөрөмжтэй илгээмж иржээ. Түүнд хаягласан сэжиг бүхий боодолтой зүйл дотор тэсрэх төхөөрөмж байсан гэж цагдаа нар ярьсан байна. Уг хэргийг шалгаж байгаа аж. Түүнчлэн АНУ-ын Дэд ерөнхийлөгч асан Жо Байденд ч тэсрэх бөмбөгтэй илгээмж ирсэн талаар Ардчилсан намын эх сурвалж мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )