Путин: Бид шийдэмгий ажиллахгүй бол террорист халдлага тасрахгүй нь

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 26

  ОХУ-д он гарснаас хойшхи есөн сарын хугацаанд 26 удаа террорист халдлага хийх оролдлого гарчээ. Энэ талаар ОХУ-ын Аюулгүй байдлын албаны мэдээнд өгүүлэхдээ “Террорист ажиллагаанд чиглэсэн 26 гэмт хэргийг таслан зогсоосон. Эдгээрийн 15 нь халдлага хийх оролдлого байсан” гэжээ.

Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өндөр цолтой офицер, прокуроруудыг албан тушаалд томилох ёслолын үеэр дээрх асуудлыг хөндөн ярьсан байна. Путин “Цаашид бид шийдэмгий бөгөөд үр дүнтэй ажиллах хэрэгтэй байна” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top