Хятадын Чунчин хотод гал тогооны хутга барьсан нэгэн эмэгтэй цэцэрлэгийн 14 хүүхэд рүү халдсан хэрэг өнөөдөр /2018.10.26/ гарсан талаар CNN агентлаг мэдээлжээ.
Чунчин хотын Банан дүүргийн цагдаагийн мэдээлснээр, орон нутгийн цагаар 09.30 цагт өглөөний дасгалаа хийгээд, анги уруугаа орох гэж явсан хүүхдүүд рүү дайрч, хутгаар зүсч гэмтээсэн байна. Эмэгтэйг цэцэрлэгийн ажилтнууд хамгаалагчдын хамтаар зогсоож чаджээ.
Одоогоор хэдэн хүүхэд эмнэлэгт хүргэгдсэн талаар тодорхойгүй байгаа бөгөөд мэдээллээс үзвэл 39 настай эмэгтэйг баривчилсан байна. Хэргийг мөрдөж эхэлжээ.
Энэ нь тус улсад хүүхдүүд рүү хутгатай дайрсан анхны тохиолдол биш юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Шанси мужийн дунд сургуулийн 9 сурагч руу нэгэн этгээд хутга барин дайрч, амь насыг нь хөнөөсөн тохиолдол гарч байжээ. 2017 онд мөн цэцэрлэгийн 11 хүүхэд хутгатай этгээдийн дайралтад өртөж, гэмтэл авсан хэрэг гарч байв.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )