Пентагон АНУ-Мексикийн хил рүү 800 орчим цэрэг илгээхээр зэхэж байна. Өчигдөр /2018.10.25/ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн хүчний тусламжтайгаар “үндэсний онцгой байдлыг” шийдвэрлэнэ гэж мэдэгдээд дүрвэгсдийн цувааг буцахыг уриалсан юм.
АНУ-ын Үндэсний хамгаалалтын армийн хоёр мянга орчим цэрэг хил дээр дайчлагдсан байгаа гэнэ.
Цэргийн багийн бүрэлдэхүүнд эмч, инженерүүд орох аж.
Дүрвэгсдийн цуваа аравдугаар сарын 13-ны өдөр Гондурасын Сан-Педро-Сула хотоос гарч, замаараа “бүл нэмсээр” АНУ-ын чиг зүглэж байгаа юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ойролцоогоор долоон мянган дүрвэгч цуваанд явж байгаа гэсэн мэдээлэл өгч байгаа бол Мексикийн эрх баригчид 3.5 мянга гаруй дүрвэгсэд байна гэж мэдэгдээд байгаа юм. Цуваанд Гондурас, Гватемал, Сальвадорын дүрвэгсэд нэгдээд байна.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )