Саудын Арабын сэтгүүлч агсан Жамаль Хашоггийн том хүү Салах Хашогги гэр бүлийнхнийхээ хамт Саудын Арабаас АНУ-г зорин очжээ.
Салах Хашогги өмнө нь аавынхаа Саудын Арабын эрх баригчдын эсрэг шүүмжилсэн байр суурьнаас болж Саудын Арабын хил давах эрхээ хасуулсан байсан юм.
Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Саудын Арабын эрх баригчидтай уулзах үеэр Салах Хашоггид давхар иргэншил олгож, АНУ-д очих боломжоор хангах хүсэлтэй буйгаа илэрхийлж байсан юм.
Мягмар гарагт /2018.10.23/ Салах Хашогги Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салмантай уулзсан.
Гурван долоо хоногийн өмнө Жамаль Хашогги Истанбул дахь Саудын Арабын ерөнхий консулын газрын байранд хөнөөгдсөн юм.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
Эрхэм сэтгүүлч Я.Блор гуай та төрлөх монгол хэлээрээ зөв бичиж сурмаар байнаааа!!!!!! Арай л дэндүүд юмаа эрх баригчдын эсрэг шүүмжилсэн байр суурьнаас давхар иргэншил олгож