Японы Окинава мужийн хууль тогтоох байгууллага АНУ-ын Агаарын цэргийн хүчний Футэмма баазыг шилжүүлэн байрлуулах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах гэж байна. Уг шийдвэрийг боловсруулахыг санал болгосон хуулийн төслийг өнөөдөр /2018.10.26/ баталсан талаар “NHK” телевиз мэдээлжээ.
Окинава мужийн оршин суугчид АНУ-ын цэргийн баазыг нүүлгэн шилжүүлэхийг олон жилийн өмнөөс шаардсан билээ. Окинава мужийн захиргаа энэ удаад ч иргэдийн өргөдлийн дагуу дээрх баримт бичгийг баталсан байна.
АНУ-ын цэргийн баазыг нүүлгэн шилжүүлэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахад Окинава мужийн 41 хотын захиргаа бүгд дэмжсэн байх хэрэгтэй аж. Мужуудын зургаа нь одоогоор хариу өгөөгүй байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )