Украины Ерөнхий сайд асан, “Батькивщина” намын дарга Юлия Тимошенко Донбасст болж буй иргэний дайныг зогсоож, тус бүс нутгийг Украины бүрэлдэхүүнд дахин нэгтгэх талаар стратегийн төлөвлөгөө боловсруулж байгаа аж. Тэрбээр төлөвлөгөөгөө энэ сарын 30-нд танилцуулна гэсэн байна. Тимошенко түүнчлэн Украины Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж буйгаа мэдэгдсэн билээ.
Украинд ирэх долоо хоногт “Энх тайван, аюулгүй байдлын шинэ стратеги” үндэсний чуулга уулзалт болох юм. Юлия Тимошенко энэ үеэр гадаад аюулгүй байдлын үзэл баримтлал болон дайнд ялж, булаан эзлэгдсэн газар нутгийг эргүүлэн нэгтгэх төлөвлөгөө танилцуулах аж.
Юлия Тимошенко ирэх хавар болох Украины Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг хэдэн сарын турш тэргүүлж байгаа. Сонгуулийн өмнөх кампанит ажил эхлээгүй байгаа ч суртал ухуулгыг хамгийн их хийж байгаа нэр дэвшигчээр Юлия Тимошенког нэрлэжээ.
Сэтгэгдэл ( 2 )
huurhiig sorond hiichihee bizdee. az bolhod ukraind dain ehelj shorongoos sullagdsan.
Энэ балиар попрогч луйварчин авгай бүх галыг өртсөн шдээ