Бразилын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн эцсийн байдлаар тоологдож, Жаир Болсонару ялалт байгууллаа. Социал-Либерал намаас нэр дэвшсэн тэрбээр барууны үзлийг баримтлагч юм. Жаир Болсонаруд сонгогчдын 55.4 хувь нь саналаа өгчээ.
Бразилын шинэ Ерөнхийлөгч ард түмэндээ хандан мэдэгдэл хийхдээ "Би бүх амлалтаа биелүүлэх болно. Надад итгэж саналаа өгсөн бүх хүнд баярлалаа. Бразил улс хаашаа явах ёстойг бид мэдэж байна. Улс орноо сайн тал руу нь өөрчилнө гэдгээ амлая. Би цаазын ялыг сэргээж, авлига, гэмт хэргийг үгүй хийх болно" гэжээ. Тэрбээр мөн олон жил төрийн дээд албан тушаалуудыг хашиж байсан зүүний хүчний популизм, хэт туйлшралтай эвлэрэхгүйгээ хэлсэн байна. Түүнчлэн АНУ, Бразилын харилцааг сайжруулах алхам хийнэ гэдгээ Жаир Болсонару ард түмэндээ хандан хэлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Zuv hu.