Деми Мур Эштон Катчераас салаад ямар байдалд хүрснээ анх удаагаа ярив

2018 оны 10 сарын 30

Холливудын нэрт жүжигчин, 55 настай Деми Мур Эштон Катчераас салсныхаа дараа сэтгэлзүйн хүнд цохилтод орсон тухайгаа анх удаа ний нуугүй ярьжээ.

“Өөрөө өөрийгөө хөнөөх зам руу би гэнэт л орж, тэр замаар маш эрчтэйгээр уруудсан. Өөрийгөө үнэлэх үнэлэмж хамгийн доод түвшинд хүрсэн. Маш богино хугацаанд хамгийн ёроолд ойчсон” гэж Деми Мур өгүүлсэн байна.


Эштон Катчераас салснаас хойш Деми Мур олны нүдэнд бүх зүйл хэвийн, жаргалтай байгаа мэт дүр эсгэхийг хүсчээ. Гэвч түүний амьдрал нэг цэнгээнээс нөгөө цэнгээн  рүү дарвисан, хар тамхи, согтууруулах ундаанд донтоход хүрсэн юм. Мөн энэ хугацаанд хоол идэх дуршил огт үгүй болжээ. Ингээд 2012 оны эхээр гэртээ бие нь маш муу байхад нь олж эмнэлэгт яаралтай хүргэсэн юм.

“Үнэнээ хэлэхэд, тэр үед миний өмнө үхэх үү, өөрчлөгдөх үү? гэсэн асуулт тулсан. Азаар би эмнэлэгт сэтгэлийн шаналал, асуудлыг минь ойлгож, эмчилж чадах хоёр эмэгтэйтэй танилцсан” хэмээн Деми Мур ярьж байна.

2011 оны сүүлчээр Деми Мур хуримынхаа ойн өдрөөр түүний нөхөр Эштон Катчер өөр эмэгтэйтэй наргиж явсныг мэдсэн юм. Тэгэхэд Деми Мур 48 настай, харин Эштон Катчер 23-тай байлаа.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.176.240) 2018 оны 10 сарын 30

Монголын ”Тэн тэнгүй ачаа тэмээ малын зовлон,тэнцвэргүй амраг хоёр биендээ зовлон” гэсэн үгийг л баталж өгсөн байна.Ойлгосонгүй юу.

0  |  0
Уншигч(66.181.161.86) 2018 оны 10 сарын 30

Ингээд л болоо юу, үргэлжлэл алгуу? Гол утга юу юм бэ

0  |  0
зо(27.123.214.2) 2018 оны 10 сарын 30

Цагын юм цагтаа, ойлгомжтой асуудал байсан гэж бодож байна

0  |  0
Top