Ангела Меркель 2021 онд болох Германы Канцлерын сонгуульд нэр дэвшихгүй гэж мэдэгджээ. Тэрбээр “Би 2021 оны сонгуульд ХБНГУ-ын Канцлерын болон депутатын хувиар нэрээ дэвшүүлэхгүй. Улс төрийн бусад албан тушаалын төлөө ч өрсөлдөхгүй” гэсэн байна.
Ангела Меркель түүнчлэн ирэх арванхоёрдугаар сард болох Христийн Ардчилсан холбоо намын даргын сонгуульд өрсөлдөхгүй гэсэн билээ. Меркель тус намын даргын албан тушаалаас огцрохоо ч мэдэгдсэн.
Сэтгэгдэл ( 0 )