АНУ, Өмнөд Солонгос хамтран дипломат хүчин чармайлт гаргана

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 31

  АНУ болон Өмнөд Солонгос хамтарсан ажлын хэсэг байгуулжээ. Энэ нь Хойд Солонгосын асуудлаар баримтлах чиг хандлагыг зохицуулах аж. АНУ-ын Төрийн департаментын мэдэгдэлд өгүүлснээр Хойд Солонгосын асуудал эрхэлсэн Америкийн тусгай төлөөлөгч Стивен Биган саяхан Сөүл хотод айлчилжээ. Түүний айлчлалын гол зорилго нь Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахын тулд дипломат хүчин чармайлт гаргах талаар хэлэлцэх байсан аж.

Өнгөрсөн жилүүдэд Хойд Солонгосын эсрэг түрэмгий бодлого барьж байсан АНУ одоо зөөлөрч байгаа гэхэд болно. Доналд Трамп хамгийн сүүлд хийсэн мэдэгдэлдээ Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудалд энхийн замаар хандахаа хэлсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top