Индонезийн онгоцны 189 зорчигч бүгд амиа алджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 31

  Индонезийн эрэгт уржигдар сүйрсэн “Boeing 737 MAX” онгоцонд байсан бүх хүн амиа алдсан талаар аврах албанаас мэдээлжээ. Аврагч нар онгоц осолдсон газрыг тогтоож, одоогоор 10 хүний цогцсыг гаргаж авсан байна. Мөн зорчигчдын эд зүйлс, гар утаснуудыг олж авчээ. “Associated Press” агентлагийн мэдээлснээр “Boeing 737 MAX” онгоцны хэсгүүд Ява тэнгисийн ёроолд байгаа аж.

“Lion Air” агаарын тээврийн компанийн “Boeing 737 MAX” онгоцонд 189 хүн байсан юм. Онгоц Индонезийн нийслэл Жакартагаас Панкалпинанг хот руу хөөрөөд 13 минутын дараа сүйрчээ. “Boeing 737 MAX” онгоц хяналтын дэлгэцнээс алга болохын өмнө нислэгийн багийнхан нисэх буудал руу эргэж очих зөвшөөрөл хүссэн байна. Сүйрлийн шалтгааныг ямар нэгэн халдлага байгаагүй, осол болсон гэж дүгнэжээ.

Родственники пассажиров самолета в аэропорту / REUTERS

Joko Widodo

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top