Марк Зукерберг: Фейсбүүк шинэчлэгдэнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 31

Нийгмийн сүлжээний алдарт Фейсбүүк компани ойрын ирээдүйд шинэчлэгдэх тухай Марк Зукерберг олон нийтэд мэдэгджээ. Фейсбүүк ойрын жилүүдэд түүх, видео, мессенжер үйлчилгээний технологийн боломж, хурд, харагдах байдал зэргийг өөрчлөх юм байна. Үүнтэй холбогдуулан хөгжүүлэлтийн баг байгуулан хэдий нь ажлаа эхэлсэн гэж CNBC мэдээлжээ.

“Хүмүүс технологийн шийдлүүдийг хурдан хугацаанд нэвтрүүлэхийг шаардаж байна. Энэ нь бид үйлчилгээгээ шинэчлэх шаардлагатай болгож байгаа юм. Бид үйлчилгээгээ илүү хурдан, ойлгомжтой, харилцахад саадгүй байх тал дээр байнга санаа зовж байдаг” гэж Марк Зукерберг ярьжээ.

Фейсбүүк компанийн мессенжер үйлчилгээнд өдөрт 100 тэрбум гаруй мессеж ирдэг байна. Үүгээрээ WhatsApp компанитай өрсөлддөг юм. Зарим тохиолдолд системийн хэт ачаалал үүсдэг тул төвлөрсөн дата бааз болон үйлчилгээг илүү хялбар болгох зорилт тавьж буй ажээ. Дүрс бичлэгийн үйлчилгээг харилцахад амар, гацахгүй, дүрсний нягтралыг өндөржүүлэхээр болсон байна. Харин News Feed буюу түүхийн хэсгийг хүрээг нь арилгах, зар сурталчилгааг тохируулах, сонирхдог сэдвүүдээр бүлэглэх зэргээр өөрчлөх төлөвлөгөөтэй байгаа аж. Гэхдээ компанийн зүгээс дээрх үйлчилгээг хэрхэн шинэчлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөлгүй нууцалж буй юм.

Б.Азаа

Zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top