31 жилийн өмнө хулгайлагдсан хүү ээжтэйгээ уулзлаа

2018 оны 11 сарын 01

  Линет Манн-Льюис гэх канад эмэгтэй 31 жилийн дараа хүүтэйгээ уулзлаа. 1987 онд ой есөн сартай хүү Жермейн Аллан Манныг эцэг нь түр зуур өөр дээрээ авъя гэж хэлээд тэр чигтээ хулгайлан алга болжээ. Торонто хотын цагдаа нар хэргийн араас эрэн сурвалжилсан ч ул мөрийг нь олж чадалгүй алдсан байна.

Эцэг нь хүүдээ болон өөртөө хуурамч бичиг баримт үйлдэн, Канадаас АНУ руу гарч, Техас мужид 30 гаруй жил амьдарчээ.


Ингээд олон жилийн дараа байраа шинэчлэх асуудал гарахад бичиг баримтыг нь хуурамч болохыг албаныхан мэджээ. Цагдаа нар хэргийн сэжүүрийг атгаж, улмаар 31 жилийн өмнө хүүгээ хулгайлан одсон эр мөн болохыг тогтоосон байна. Одоо түүнд хуурамч бичиг баримт үйлдсэн гэх үндэслэлээр хэрэг үүсгэхийн зэрэгцээ хүүхэд хулгайлсан хэргийнх нь улмаас Канад руу шилжүүлж магадгүй болжээ.


Харин 33 настай болсон хүү нь Канадад очиж ээжтэйгээ уулзсан байна. “Энэ мэдээг дуулаад би юу ч хэлж чадахаа больчихсон. Сэтгэл минь үнэхээр их баярлаж, догдоллоо. Миний хүү мөн байгаа гэж их бодсон. “Бурхан минь, миний хүү гэж хэлээд би хүүгээ тэвэрсэн” гэж Линет Манн-Льюис ярьсан байна.

Хүү ээжтэйгээ хэдэн цаг хамт сууж ярилцаж, ээжийнхээ гарын хоолыг идсэнийхээ дараагаар АНУ руу буцжээ.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top