Ким Жон Уны Сөүлд хийх айлчлал нууцлаг байна

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 01

 Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун удахгүй Сөүлд айлчилна гэсэн мэдээлэл гарчээ. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин энэхүү мэдээллийг баталсан байна. Гэхдээ “Associated Press” агентлагийн мэдээлснээр Кимийн Өмнөд Солонгост хийх айлчлал тун нууцлаг байгаа аж. Мүн Жэ Ин ч түүний айлчлалын талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. “Хойд Солонгосын удирдагчийн Өмнөдөд хийх айлчлалын төлөвлөгөө тодорхой болоогүй” гэж Сөүлийн зүгээс мэдээлжээ.

Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр Ким Жон Ун Өмнөд Солонгост айлчилсныхаа дараа Орост очиж магадгүй байгаа аж. Түүний ОХУ-д хийх айлчлалын талаар зөвхөн яриа төдий зүйл байгаа гэж Путиний хэвлэлийн төлөөлөгч хэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top