Хятадын иргэн 42 настай Сяохуэя Ли өнгөрсөн есдүгээр сарын эхээр охинтой болжээ. Гэвч тэрбээр хүүтэй болохыг хүсч байсан учир охин төрсөнд баярлаагүй аж. Ли овогт эр өмнө нь нэг охинтой, ажилгүй, хүүтэй болохыг их хүсч байсан гэх шалтгаанаар охиноо худалдахаар шийдсэн байна. Интернетээр тавьсан зарын дагуу худалдан авагч олдож, хятад эр төрөөд 10 хонож байсан охиноо 1200 км хол газар авч яван хүүхэдгүй гэр бүлд худалджээ. Тэрбээр охиноо 4000 юаниар үнэлсэн байна.
Болсон явдлыг Лигийн ээж нь мэдэж цагдаад хандсан байна. Ээж нь түүнд хүүхдээ өсгөхөд нь тусалъя гэхэд татгалзаж, гэртээ аваачдаггүй байсан аж. Ээж нь бэртэйгээ уулзахаар очиход хүүхэд байгаагүй учир цагдаад хандсан байна. Удалгүй охиныг олж, үрчилж авсан аав ээж нь хүүхдээ худалдаж авснаа хүлээжээ. Тэд хүүхэдтэй болох гэж 10 жилийн турш хичээгээд чадаагүй учир худалдаж аваад ч болов аав ээж болохыг хүссэнээ ярьсан байна. Охин одоо гэртээ эмээ, ээж хоёрынхоо хяналтад байгаа аж. Шүүхээс охины аавд 5-10 жилийн хорих ял төлөвлөж байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 6 )
Idcheegvin ih vm
ugaasaa xiataduud emegtei xvvxded durgyi baidag emegtei xvvxed torbol hsuud xauadag baisan gs deer yed gej xujaa nariin uarixiig sonsoj baisan emegtei xvvxed bol tednii xubid bopl xvn bish xvvxed bihs gedeg
АН 2012-оос 2016 онд энэ орныг дампууруулж хятадын хараат болгох гэж байсаныг хэзээ ч бүү март түмэн олон минь
МАН шиг гар бнадөө??? ман одоо монголчуудыг хятадад зарах байхшүү???? хүрэлбаатар сайд бол зарна л гэнэдэээ
хүн хог
новшийн хятадыг шоронд хатаагаад өг.