АНУ Сирийн террористуудад зэвсэг нийлүүлж, оронд нь алт авчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 01

  АНУ Сири дэх “Исламын улс” бүлэглэлийн террористуудад зэвсэг нийлүүлдэг гэх мэдээлэл олон жилийн өмнөөс тарсан. Тэгвэл үүнийг батлах нэгэн нийтлэл Туркийн “Yeni Safak” сонинд гарчээ. Уг нийтлэлийн талаар “RT” агентлагийн мэдээлснээр, АНУ террористуудад нийлүүлсэн зэвсгийнхээ оронд алт болон түүхэн дурсгалт зүйлүүдийг авсан гэж өгүүлсэн байна.

Түүнчлэн террористуудад зэвсэг нийлүүлэхэд оролцсон Давут гэх нууц нэртэй Курдийн ажилчны намын гишүүн дээрх мэдээллийг баталсан талаар Туркийн сонинд бичжээ. Түүний батлан хэлснээр АНУ “Исламын улс” бүлэглэлд хэд хэдэн тонн зэвсэг болон байлдааны бусад хэрэгсэл нийлүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top