Шведийн автомашин үйлдвэрлэгч “Вольво” компани, Хятадын хайлтын системийн “Байду” компанитай хамтран БНХАУ-д "робот такси" буюу жолоочгүй автомашин бүтээхээр болсон байна. Жолоочгүй автомашин, хиймэл оюун ухаанаар хөгжүүлэх ажлыг “Байду” компани гүйцэтгэх юм. Хоёр тал дээрх төсөлд ижил нөхцөл, хувиар хамтран ажиллахаар болсон байна.
“Бид Байду компанитай хамтран маш том алхам хийх гэж байгаадаа баяртай байна. Вольво компани ирэх жилүүдэд технологийн дэвшлийг энэ салбарт ашиглаж салбартаа тэргүүлэх болно” гэж Вольво компанийн гүйцэтгэх захирал Хакан Самуэльссон ярьжээ.
“Байду” компани автомат жолоодлогын “Аполло” төслийг эхлүүлсэн бөгөөд туршилт амжилттай байвал автомашинд суурилуулах боломжтой аж. Одоогоор хоёр компанийн төсөл дуусах хугацаа тодорхойгүй байна. Автомашины тавдугаар үе гэж нэрлэж байгаа шинэ автомашин 2030 он гэхэд БНХАУ-д гарахаар болжээ. Эхний ээлжид Бээжин хотын такси үйлчилгээнд ашиглана гэж компанийн удирдлагууд мэдэгдэж байна.
Б.Азаа
Сэтгэгдэл ( 0 )