Америкийн алдарт “Кристи”-гийн дуудлага худалдаагаар нэрт эрдэмтэн Стивен Хокингийн докторын ажил, моторт тэргэнцрийг дуудлагаар худалдаж эхэллээ. Өнгөрсөн гуравдугаар сард бурхны оронд одсон нэрт эрдэмтний 22 эд зүйлийг цахим орчинд дуудлагаар худалдах юм.
Нэрт эрдэмтний 1963 онд хамгаалахдаа хурууны хээгээрээ тамгалсан докторын ажлыг 150 мянган фунтээс эхлэн дуудах юм. Мөн түүнчлэн 1988 онд бүтээж, гарын үсэг зурсан “Цаг хугацааны товч түүх” номыг 2-3 мянган фунтээс эхлэн дуудахаар болжээ. 1980-аад оны сүүл, 1990-ээд оны эхээр зохион бүтээж, хэрэглэсэн моторт тэргэнцрийг ч мөн адил 15 мянган фунтээс эхлэн дуудах юм. Стивен Хокингийн охин Люсигийн хэлснээр Кристи дуудлага худалдааны зохион байгуулагчид өнгөрсөн долдугаар сараас хойш холбогдон дуудлага худалдаа зохион байгуулах талаар хэлэлцсэн байна.
Орон нутгийн цагаар лхагва гарагийн өглөөний 09:00 цагаас эхлэн Кристи дуудлага худалдааны албан ёсны цахим хуудаст байршуулан ес хоногийн турш дуудлагаар худалдах юм.
Б.Азаа
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Наад хэдэн сэтгүүлчдийнхээ мэдлэг боловсролд анхаараачэээ!!!!!!!!! Гадаад мэдээнийхээ монгол хэлний найруулга зэргийг сайн анхаараач. Я Болор гэдэг сэтгүүлч нэрнээс цаашгүй хүний орчуулсан мэдээг бүр аймшигийн байсан. гэтэл бусад нь дээрдэх юм алга. Танай сайтын эрхлэгч ухаантай хүмүүс сэтгэгдэлээ уншдаг уу????