Google-ийн ажилтнууд бэлгийн дарамтын эсрэг бослого гаргаж, ажил хаялаа

2018 оны 11 сарын 02

Дэлхийн IT гигант Google-ийн ажилтнууд ажил хаялаа. Тэд ажлын байран дахь бэлгийн дарамт хэрээс хэтэрч, гэмтнүүдийг шийтгэх бус харин толгойг нь илж буйг эсэргүүцэн ийнхүү нэг ёсны бослого гаргаад байна.

Өчигдөр дэлхийн олон хотод байрлах Google-ийн салбар бүрийн ажлын байранд орон нутгийн цагаар 11:00-д зэрэг ажил хаялт зарласан юм. Азийн зарим улсад орших Google-ийн салбарын ажилтнууд ажлын байраа орхин, үүсээд буй нөхцөл байдлын талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлж эхэлжээ. Тухайлбал, Сингапурын ажилтан хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ханджээ.


Google-ийн удирдлагад ажиллаж байсан Android-ийг үүсгэн байгуулагч Энди Рубин 2013 онд ажилтан эмэгтэйдээ бэлгийн дарамт үзүүлж, зочид буудалд хүчирхийлсэн явдал гарсан. Хэдийгээр Энди Рубиныг халсан ч, сүүлийн дөрвөн жилийн турш түүнд сар бүр 2 сая ам.доллар илгээж, нийтдээ 90 сая ам.доллар өгсөн нь ил болсноор ажилтнууд илт дургүйцэж, эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм.


Үүнээс гадна Google-ийн 48 ажилтан ажлын байранд бэлгийн дарамт үзүүлснийхээ төлөө ажлаас халагдсан талаар мэдээлсэн.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top