Японы иргэний агаарын тээврийн хоёрдугаар нисгэгч согтуурлын хувь нь хуульд заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс арав дахин их байсан тул баривчилжээ. Лондон хотоос Токио хүрэх нислэг эхлэхээс хэдхэн цагийн өмнө үлээх төхөөрөмжөөр шалгахад согтуурлын түвшин нь 100 мм цусанд 189 мг байж. Их Британид мөрдөгддөг хуулиар энэ хэмжээ 80 мг байдаг юм.
Баривчлагдсан хоёрдугаар нисгэгчийг Кацүтои Жицүкава гэдэг бөгөөд Лондон хотын цагдаагийн газар баривчилсан байна. Түүний хэргийг Аксбриджийн тойргийн шүүх эцэслэхээр болжээ. NHK агентлагийн мэдээлснээр Жицүкава хоёр шил улаан дарс, нэг авдар шар айраг уусан гэж мэдүүлсэн байна. Түүнийг энэ сарын 29 хүртэл Лондон хотод саатуулах юм.
Бүх Японы агаарын тээврийн нэгтгэл энэ хэрэгт уучлал гуйж хоёрдугаар нисгэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, гурван жилийн хугацаанд мэргэжлээрээ ажиллуулахгүй байх шийдвэр гаргасан байна. Мөн Лондон хотын цагдаагийн газарт албан ёсоор уучлал гуйсан захидал ирүүлжээ.
Б.Азаа
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )