Франц улсад сүнсний баяраар “Purge” киног дуурайсан 100 хүүхдийг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 03

Францын нийслэл Парис хотын захад сүнсний баяр буюу аравдугаар сарын 30-ны өдөр “Purge” киног дуурайн, цуглаж, амгалан тайван байдал алдагдуулсан 100 гаруй өсвөр насны хүүхдийг баривчилжээ. Цагдаагийн тэднийг фейсбүүкээр үүсгэсэн групп, бичсэн мессеж зэргээр хөөн олсон байна.

Түүнээс гадна Лион хотод баг зүүсэн хүүхдүүд дэлгүүр дээрэмдсэн хэрэг гарч холбогдсон арав гаруй хүүхдийг баривчилжээ. Өнгөрсөн долоо хоногт Лион болон Парис хотын цагдаагийн газар 15 мянган цагдааг хүч нэмэгдүүлэн ажилласан байна.

Б.Азаа

Zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top