Орос, Хятад хамтран нисдэг тэрэг бүтээнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 05

  ОХУ болон Хятадын Ерөнхий сайд нарын уулзалтын явцад иргэний хүнд нисдэг тэрэг бүтээх ерөнхий гэрээг үзэглэхээр төлөвлөж байгаа аж. Дмитрий Медведев, Ли Көцян нар энэ сарын 7-нд уулзах юм байна. Энэ талаар “РИА Новости” агентлаг Оросын Засгийн газрын эх сурвалжаас үндэслэн мэдээлжээ. ОХУ, Хятадын компаниуд хамтран нисдэг тэрэг бүтээхээр нийт 24 үетэй гэрээ байгуулах юм байна. Талууд өнгөрсөн тавдугаар сард гэрээ хэлэлцээгээ бэлэн болгожээ. Гэрээгээ өнгөрсөн аравдугаар сард дахин хэлэлцэж, ерөнхий зүйлүүдийг бэлэн болгосон байна.

Орос, Хятад хамтран нисдэг тэрэг бүтээх ажилд Украины “Мотор Сич” компани оролцож магадгүй гэж 2017 онд мэдэгдэж байжээ.

О.Саша

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top