Иракийн нийслэл Багдад хотод цуврал дэлбэрэлт болж, найман хүний амь үрэгджээ. 16 хүн гэмтэж бэртсэн талаар “Al-Arabia” мэдээлсэн байв. Иракийн Аюулгүй байдлын хүчнээс мэдээлснээр дэлбэрэлт хотын өөр өөр дүүрэгт болжээ.
Тэсрэх төхөөрөмжүүдийг талбай, дэлгүүр явах зам зэрэгт байрлуулсан байжээ. Иракийн хойд хэсэгт өнгөрсөн есдүгээр сард газрын тос дамжуулах хоолойг дэлбэлж байсан билээ. Түүнчлэн өнгөрсөн зун Иракт агуулах дэлбэрч, 20 хүн амиа алдсан. Эдгээр хэргийн ард хэт даврагчид байгаа аж.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )