Өнөөдөр /2018.11.05/ АНУ-ын зүгээс Иран улсын эсрэг авч буй хамгийн чанга хориг арга хэмжээ хэрэгжиж эхэллээ. Үүнтэй холбогдуулан газрын тосоор баян Иран улс даяар эсэргүүцлийн жагсаал өрнөв.
Трампын засаг захиргаа 2015 оны цөмийн гэрээгээр хүчингүй болгоод байсан бүх хоригийг дахин сэргээж байгаа бөгөөд энэ хоригт Иран болон тус улстай худалдаа хийх улс орнуудад хамаарах юм. Хориг арга хэмжээ газрын тосны экспорт, тээвэр, банк зэрэг эдийн засгийн бүхий чухал салбаруудад цохилт өгөх зорилготой.
Эсэргүүцлийн жагсаалаас гадна Иран улс цэргийн хээрийн сургуулилтыг Даваа болон Мягмар гарагуудад хийх гэнэ.
АНУ-ын хоригт 700 гаруй хувь хүн, аж ахуйн нэгж зэрэг орж байгаа бөгөөд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн хэлснээр, 100 гаруй томоохон олон улсын компаниуд Иранаас гарсан байна.
Цөмийн гэрээнд оролцогч Их Британи, Герман, Франц улсууд хоригийг эсэргүүцэж байгаа бөгөөд Ирантай хуулийн дагуу бизнес хийж буй өөрийн компаниудыг дэмжихээ мэдэгдэж төлбөр тооцооны шинэ механизмыг бий болгож, АНУ-ын хоригоос зайлсхийх боломжоор хангах юм. Гэхдээ энэ нь Ираны эсрэг тавьсан хоригийн үр дагаврыг багасгана гэдэгт шинжээчид эргэлзэж байна.
Гэсэн хэдий ч Трампын засаг захиргаа найман орныг энэхүү хориг арга хэмжээнд оруулаагүй байна. Үүнд АНУ-ын холбоотон болох Итали, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос болон Турк, Хятад зэрэг улсууд багтаж байгаа аж. Майк Помпеогийн хэлснээр эдгээр улсууд газрын тосны импортоо бууруулсан бөгөөд богино хугацаанд тэглэх боломжтой гэж үзэж байгаа гэнэ.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 2 )
Хувь хүмүүс рүү мөнгө зээлэх боломжууд Та өөрийн гэр, бизнес, машин худалдаж авах, мотоцикл худалдаж авах, өөрийн бизнесийг эрхлэх, хувийн хэрэгцээнд зориулж зээл авах шаардлагатай гэдэгт эргэлзэх хэрэггүй. Бидний долларын нэрлэсэн хүүний түвшин бүхий $ 10,000 - $ 30,000,000 хувийн зээлийн дүнгээр үлэмж хэмжээгээр хийгддэг. Өргөдлөө хэрхэн зөвөөр зааж өгнө үү та хүсч байна. Бид өдөрт 24 цаг зарцуулдаг. Тэмдэглэл: ”ноцтой, үгүйсгэхгүй бол”. И-мэйл: matildalecoustre@gmail.com