Ким Жон Ун арваннэгдүгээр сард ОХУ-д айлчилж магадгүй

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 05

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ОХУ-д арваннэгдүгээр сард айлчлах магадлалтай байна гэж БНСУ-ын мэдээллийн Ёнхап агентлаг мэдээлжээ. Оросын зүгээс Ким Жон Уны айлчлалыг энэ ондоо багтаан хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд Хойд Солонгосын тал айлчлалын тов, газар болон хэлэлцэх асуудлыг ярилцаж байгаа аж.

БНСУ-аас ОХУ-д суугаа элчин сайд У Юн Гыны хэлснээр, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин 2019 оны эхний хагаст Өмнөд Солонгост айлчлахаар төлөвлөж байна.

Сөүл, Москва хоёр чөлөөт худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурахаар бэлтгэж байгаа бөгөөд энэхүү хэлэлцээрийг байгуулснаар, Өмнөд Солонгос ОХУ-аар дамжуулан Еврази уруу гарах сонирхолтой байгаа гэнэ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top