Ойрх Дорнод, Хойд Африкийн улс орнуудын 20 мянга гаруй дүрвэгсэд хүйтэн зэвсгээр зэвсэглэн, Босни-Хорватын хилээр дамжин Европын холбооны газар нутагт ойрын үед нэвтрэхээр заналхийлж байна.
Австрийн Kronen Zeitung сонинд мэдээлснээр, тус хоёр улсын хил дээр тусгай хүчнийхнийг байрлуулсан ч нөхцөл байдал хүндрэхээр болоод байгаа гэнэ. Учир нь дүрвэгсэд бүгдээрээ шахуу хутгаар зэвсэглэсэн байгаа аж.
Дүрвэгсдийн дунд эмэгтэй хүн бараг үгүй бөгөөд 95 хувь нь залуу эрчүүдээс бүрдсэн дүрвэгсдийн арми хутгаар зэвсэглэн хил нэвтрэхийг зэхэж байна. Дүрвэгсдийн ихэнх нь Пакистан, Иран, Алжир, Марокко гаралтай иргэд байгаа аж.
Тэд Герман болон Скандинавын орнуудад очих зорилготой байгаа гэнэ.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
Hunii erh deedeldeg Europe oruulnaa