Оросын Кемерово мужид өчигдөр найман хүн түймрээр амиа алджээ. Энэ хэрэгт эрүү үүсгэсэн талаар мужийн Мөрдөн шалгах хорооноос мэдээлсэн байна. Болгоомжгүй байдлаас болж хүний амь хохироосон гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэжээ.
“ТАСС” агентлагийн мэдээлснээр түймэр нэгэн хувийн байшинд гарсан байна. Амиа алдсан хүний тоог анх долоо гэж зарлаж байсан бол урьд шөнө найм болжээ. Амиа алдагсдын тав нь хүүхэд гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )