Хойд Солонгосыг эцсийн байдлаар цөмийн зэвсэггүй болгох асуудлаар ярилцана

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 06

 АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нөгөөдөр буюу арваннэгдүгээр сарын 8-нд Нью-Йоркт Хойд Солонгосын төлөөлөгчтэй уулзах гэнэ. Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын нэгдмэл салбарын дарга Ким Ён Чол, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар шинэчлэлийн талаар болон БНАСАУ-ыг бүрэн бөгөөд эцсийн байдлаар цөмийн зэвсэггүй болгох асуудлаар ярилцах аж.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай тус улсыг цөмийн зэвсэггүй болгох асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулах талаар тохиролцсон гэж мэдэгдэж байсан билээ. Түүнчлэн АНУ, Хойд Солонгосын шинэ дээд хэмжээний уулзалтын талаар ярилцах юм байна.

БНАСАУ цөмийн зэвсэггүй болох үйл явц бүрэн дууссаны дараа АНУ Пхеньяны эсрэг тавьсан хоригоо цуцалж магадгүй байгаа талаар ажиглагчид өгүүлдэг.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.213.22) 2018 оны 11 сарын 06

Прет доментент провереруудийн боломжууд Vous avez нь зээлдүүлэгчидтэй холбоотой зээл, мөнгө, зар сурталчилгаа, зар сурталчилгаа, зар сурталчилгаа, зар сурталчилгаа, хувьцаа гаргах зэрэг болно. Notre 2 сая ам. долларын нэрлэсэн хїїтэйгээр 10,000-аас 30,000,000 ам. Тодорхойлолт хийх хүсэлтийг бичиж тэмдэглэнэ үү vous voulez. Үзэсгэлэнт 24-ийн тэмдэглэл Тэмдэглэл: ”sérieux, sinon abstenez-vous”. Courriel: matildalecoustre@gmail.com

0  |  0
зочин(203.217.139.227) 2018 оны 11 сарын 06

ану арай хэтэрхий дээрэлхэж байна. цөмийн зэвсгээ бүрэн устгасны дараа хоригоо цуцлан ч гэх шиг яасан горьдсон хог вэ. 2 талаасаа цөмийн зэвсэг устгах болон хоригоо цуцлах ажил зэрэг явагдах ёстой. бүр нэг нэг алхамаар гэрээг ингэж л хийх ёстой тэгээд нь эцэст нь Солонгосын хойг цөмийн зэвсэггүй болох нөгөө талаа ану-н хориг бүрэн цуцлагдах болно. ер нь ану-д итгэхэд бэрх шүү дээ хүний гараар могой бариулдаг зуршилтай шдээ. янз бүрийн эсэргүйцлийн хөдөлгөөн зохион байгуулна, тэднийг зэвсэглэж өдөөн хатган би тэдэнд хэзээ ч итгэхгүй харин солонгосууд яадаг бол

0  |  0
Top