Энэтхэг улс үүлэнд зориудаар нөлөөлж, агаарын бохирдолтой тэмцэнэ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 06

Энэтхэг улсын нийслэл үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулж, агаараа цэвэрлэх технологийг ашиглах анхны хот болох зорилт тавиад байна.

Бохирдлыг хянах төв газрын нарийн бичгийн дарга Прашант Гаргавагийн мэдэгдсэнээр, “хиймэл” борооны тусламжтайгаар агаарын бохирдлыг шийдэх боломжтой гэнэ. Энэхүү технологийг Энэтхэгийн цаг уурын газар, Энэтхэгийн технологийн институттэй хамтран боловсруулж байгаа аж. Энэхүү аргыг арваннэгдүгээр сарын 10-наас хойш туршиж эхлэхээр төлөвлөөд байна. Учир нь тэр үед “хиймэл” бороо оруулах тохиромжтой цаг агаарын нөхцөл бүрдэх юм байна.

Намрын улиралд Энэтхэгийн нийслэлд агаарын бохирдлын төвшин эрс нэмэгддэг нь намрын ургац хураалтын дараа тариаланчид тариан талбайгаа шатааж цэвэрлэдэгтэй нь холбоотой аж. 

Арван зургаан сая гаруй хүн амтай Дели хотын оршин суугчдын дунд астм болон уушги, амьсгалын замын өвчин ихээр тархсан байдаг байна.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top