АНУ-д болсон 688 сая ам.долларын шагналтай лоттонд Айова мужийн иргэн Леринн Уест азтан болж шагналын мөнгийг авахаар болсон байна. Тус мужид үйлчилдэг хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу 198.1 сая ам.долларыг татварт төлөх юм. Тэрээр АНУ-ын Нью-Йорк хотод аялж явахдаа лотто худалдан авсан нь ийнхүү азтан болоход хүргэжээ.
“Үнэхээр итгэж өгөхгүй байна. Миний амьдралд тохиолдсон хамгийн сайхан зүйл. Ямар ч байсан байраа томруулж, машинаа шинэчилнэ. Хүүхдүүдийнхээ боловсролд зарцуулна. Үл хөдлөх хөрөнгө болон хувьцааны бизнест хүч сорино” гэж Леринн Уест ярьжээ.
Айова мужид амьдардаг тэрээр Нью-Йорк хотод шилжин суурьшиж, шинэ бизнесээ эхлүүлэхээр болжээ. Азтан болсон Леринн Уест өдгөө 51 настай санхүүгийн удирдлага, хүний нөөцийн чиглэлээр Айова мужийн их сургуулийг оройгоор 2006 онд төгссөн байна. Тэрээр 2010 оноос хойш ямар нэгэн ажил эрхлэлгүй хүүхдүүдээ харж байсан аж.
Б.Азаа
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
az az nadad bas irnee udahgui