Мальдив улсад далайн гүнд зочид буудал нээгдлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 07

Мальдив улсын Итаа арлын эрэгт Энэтхэгийн далайн 4.8 метр гүнд усан доорх зочид буудал нээгдлээ. Конрад Мальдивс компани 15 сая ам.доллароор босгосон бөгөөд хоёр давхар цогцолбор усан дор сүндэрлэж буй аж.

“Мурака” буюу нутгийн хэлээр “сувд” гэж нэрлэсэн зочид буудалд нэг хоноход 50 мянган ам.доллар, дөрөв хоноход танд 200 мянган ам.доллар шаардлагатай. Таван одтой зочид буудал нь хувийн биеийн тамирын заал, чийрэгжүүлэх танхимтай аж. Зочид буудлын аль ч өрөөнөөс задгай далайг бүхэлд нь тольдох боломжтой бөгөөд мэргэжлийн усанд шумбагчийн тусламжтай задгай далайд гарах боломжтой гэнэ.

Б.Азаа

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
кккккк(66.181.166.134) 2018 оны 11 сарын 07

залуу байгаа дээрээ энэ зочид буудлын сайхныг мэдрээд амарч үзэх юм сан

0  |  0
Top