Арваннэгдүгээр сарын 6-ны өдөр АНУ-д дунд хугацааны Конгрессын болон орон нутгийн сонгууль болно. Энэхүү сонгуулийн үр дүнгээс АНУ-ын улс төрийн нөхцөл байдал ирэх жилүүдэд ямар байх нь шалтгаална. Ардчилсан намынхан “цэнхэр давалгаа” болно гэсэн хүлээлттэй байгаа. Ингэснээр, эрх баригч Бүгд найрамдах нам болон Дональд Трампын байр суурийг ганхуулах юм.
Дунд хугацааны сонгууль гэж юу вэ? Бүх нийтийн сонгуулиас юугаар ялгаатай вэ?
АНУ-ын Конгрессын сонгууль тэгш тоотой оны арваннугдүгээр сарын эхний Мягмар гарагт улс орон даяар болдог. Өндөр жилүүдэд эл сонгууль ерөнхийлөгчийн сонгуультай давхацдаг тул бүх нийтийн /general/, харин бусад сонгууль үүрэгт ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааны дунд үед болдог тул дунд хугацааны /midterm/ сонгууль хэмээн нэрийддэг. Хэдийгээр бүх нийтийн сонгуулийг бодвол, дунд хугацааны сонгуулийн ирц харьцангуй бага байдаг ч, АНУ-ын улс төрийн системд эл сонгууль ихээхэн ач холбогдолтой.
Хэнийг сонгох вэ?
Конгрессын гишүүд болон орон нутгийн удирдлага. Үүнд:
-АНУ-ын төлөөлөгчдийн танхимын бүх 435 гишүүд. Тэдгээрийн бүрэн эрхийн хугацаа хоёр жил байдаг бөгөөд хэд л бол хэдэн удаа сонгогдох эрхтэй байдаг.
-АНУ-ын Сенатын нийт гишүүдийн гуравны нэг буюу 100 судлаас энэ жил 35-г нь сонгоно. Сенатын гишүүдийн бүрэн эрх зургаан жил байдаг бөгөөд хэд л бол хэдэн удаа сонгогдох эрхтэй.
-36 муж болон гурван газар нутгийн /Гуам, Виржинийн арлууд, Умард Марианы арлууд/ амбан захирагч нарыг сонгохын сацуу 46 мужийн хууль тогтоох байгууллагын сонгууль болох юм.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )