“Spice Girls”-ийнхон эргэн нэгдсэнээ зарласан ч, Виктория Бекхэм татгалзжээ

2018 оны 11 сарын 07

Их Британийн Spice Girls хамтлаг эргэн нэгдэж буйгаа албан ёсоор зарлаж, аялан тоглолтуудынхаа товыг хүртэл гаргаж эхэлжээ.

Саяхан нөхрийнхөө Хорнер овгийг авсан Жерри Холлиуэлл мөн Эмма Бантон, Мелани Чисхолм, Мелани Браун нар нэгдэж буйгаа зарлаж, хөгжилтэй бичлэг инстаграмдаа оруулсан юм.


Гэвч Виктория Бекхэм “Миний дуу хөгжим хөөцөлддөг цаг ард хоцорсон” гээд эргэн нэгдэхээс татгалзжээ. “Би охидтойгоо хамт тайзнаа гарахгүй. Гэхдээ Spiсe Girls-д байсан маань миний амьдралын нэгэн чухал хэсэг. Охиддоо аялан тоглолтод нь амжилт хүсье. Сайхан шоу болно гэдэгт итгэлтэй байна” гэж Виктория Бекхэм өгүүлжээ.

Spice Girls 2019 оны зун Их Британийн хэд хэдэн хотод аялан тоглолт хийх ажээ.


WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хн(66.181.180.251) 2018 оны 11 сарын 07

хамгийн хоолой мужтай, дуулж чаддаггүй нь, одоо бүр таг болоо биз

0  |  0
Sur(66.181.188.166) 2018 оны 11 сарын 07

Jiremsen gj bsn shde

0  |  0
zochin(176.158.21.29) 2018 оны 11 сарын 07

Victoria nexer xyyxdyydee xalamjlax zagvariin biznesee erxlex geed ajilsag xedelmerch bysgyi maani zavgyi baigaa biz dee

0  |  0
123(122.201.23.226) 2018 оны 11 сарын 07

Угаасаа хамгийн роль багатай нь байсан шдэ

0  |  0
Top