Австралийн регбийн тамирчин Сэм Баллард гэгч найман жилийн өмнө мөрий тавьж дун идсэнээс болж нас баржээ.
Independent хэвлэлд мэдээлснээр, Баллард найзуудтай амарч байх үедээ мөрий тавьж, нэгэн амьд дун идсэн байна. Тэр даруй түүний бие муудаж, эмнэлэгт хүргэгджээ. Эмч нар Hymenolepis diminuta буюу “хархын хорхой” хэмээх шимэгчээр халдварласан болохыг тогтоосон байна. Энэхүү аюултай шимэгч мэрэгч амьтны биед амьдардаг хэдий ч зарим тохиолдолд нялцгай биетэн шимэгчийн авгалдайн тээвэрлэгч болдог байна.
Шимэгчээр халдварласны улмаас Баллардын тархи гэмтэж, жилийн турш комын байдал, сүүлийн долоон жил саажилтын байдалтай өнгөрүүлсэн байна.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )