Марселд байшингуудын нурангинаас цогцос гаргаж авсаар байна

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 07

  Францын Марсел хотод өчигдөр нурсан байшингуудын доороос таван хүний цогцос гаргаж авчээ. “Ассошейтэд пресс” агентлагийн мэдээлснээр хэдхэн цагийн өмнө нэг хүний цогцосыг нэмж гаргаж авснаар байшин нурах үеэр амиа алдсан хүний тоо тав болсон байна. Хотын прокурор Ксавье Тарабё өмнө нь дөрвөн хүн амиа алдсан талаар мэдээлж байсан юм.

Зэргэлдээ орших хоёр байшин нурах үеэр хоёр хүн гэмтэж бэртэн, есөн хүн сураггүй болж, таван хүн амиа алдсан нь тогтоогдоод байна. Сураггүй байгаа есөн хүний долоо нь уг байшингуудын оршин суугч, хоёр нь хажуугаар нь өнгөрч байсан хүмүүс аж.

Службы безопасности на месте обрушения жилого дома, Марсель. 5 ноября 2018

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бурхан минь(112.72.2.206) 2018 оны 11 сарын 07

харамсалтай юм болжээ...

0  |  0
Top