Хятадад усан доорх метроны хонгил нээгдлээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 07

Мэдээллийн Синьхуа агентлагийн мэдээлснээр, Хятад улсад усан доорх хамгийн гүний хонгилыг барьж дуусгажээ. 

Өнөөдөр /2018.11.07/ нээлтээ хийсэн тус метроны хонгил 8.1 км урт бөгөөд далайн түвшнээс доош 88 метрийн гүнд баригджээ. 2015 оны есөн сараас баригдаж эхэлсэн тус хонгил Шаньдун мужийн Циньдао хотын баруун зүүн хэсгийг холбох юм. 

Үүний өмнөхөн, тус улс дэлхийд хамгийн урт гүүрийг барьж, нээлтийг нь хийсэн билээ /Эндээс уншина уу/. 

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(120.142.31.236) 2018 оны 11 сарын 08

hyatad ah nar maani tasarlaa yaanaa

0  |  0
Top