Энэтхэг улсын иргэн Рауф бухнаас зугтаж байхдаа гараа санамсаргүй хөрөөдсөн хэрэг гарчээ.
Kompas.com сайтад мэдээлснээр, Рауф мод боловсруулах газар ажилладаг бөгөөд түүний улаан өнгийн хувцас бухын анхаарлыг татаж, ардаас нь хөөжээ. Зугтаж байхдаа тэрбээр бүдэрч унан, залгаатай байсан хөрөөнд гараа тайруулжээ.
Үйлдвэрийн ажилчид тэр даруйд цусыг тогтоон, тасарсан гарыг мөстэй цүнхэнд хийж, мань эрийг эмнэлэгт хүргэсэн байна. Рауф 12 цагийн турш хоёр мэс ажилбар хийлгэсэн бөгөөд эхний удаа эмч нар түүний, яс, судсыг холбосон бол, хоёр дахь мэс ажилбараар шөрмөс, мэдрэлийн судаснуудыг залгасан гэнэ. Одоогоор гар нь 90 хувь ажиллагаатай байгаа бөгөөд 3 сарын дараа бүрэн эдгэрнэ хэмээн найдаж байна.
Үйлдвэрийн ажилтнууд самбаа гаргасан нь Рауф гартай үлдэхэд нь маш чухал үүрэг гүйцэтгэсэн хэмээн эмч нар ярьжээ.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )