Гватемал улсын газар нутагт байрлах Фуэго галт уул дахин идэвхэжсэн тухай тус улсын Үндэсний галт уул судлалын хүрээлэн мэдээллээ. Өнгөрсөн зургадугаар сард Фуэго галт уул дэлбэрсний улмаас 160 хүн амиа алдаж байсан билээ.
Сул болон хүчтэй дэлбэрэлтүүд бүртгэгдэж байгаа бөгөөд далайн түвшнээс дээш 4800 метрийн өндөр үнсэн хөшиг 12-15 км зайд татсан байна. Үүний сацуу, нэг орчим километр урт лав урсаж буй гэнэ.
Өнгөрсөн зургадугаар сарын 3-ны өдөр Фуэго галт уул дэлбэрсний улмаас тус улсын 16.6 сая хүн амын 1.7 сая хүн хохирсон юм. Хамгийн сүүлийн мэдээллээр, тэрхүү хүчтэй дэлбэрэлтийн улмаас 160 гаруй хүн амиа алдсан байна.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )