Калифорнид ойн түймэрт есөн хүн амиа алджээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 10

Өнгөрсөн Пүрэв гарагт /2018.11.08/ АНУ-ын Калифорни мужид гарсан ойн түймрийн улмаас есөн хүн амиа алдаж, долоон мянга орчим байшин, барилга шатжээ. Нийт 36 мянга гаруй га талбайг хамарсан ойн түймэр тус мужийн түүхэн дэх хамгийн хөнөөлт түймэрт тооцогдож байна.

Үүнтэй холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус мужид онцгой байдал зарлаж, орон нутгийн эрх баригчдад холбооны тусламж хүргүүлэх захирамж гаргав.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top