Дэлхийн хамгийн анхны хуван саун Литв улсын Паланг хотын Atostogu parkas төвд нээгдлээ. 22 метр кв. талбай бүхий тус сауныг барихад нийт 3 мянган тонн хув чулуу орсон гэнэ. Арван таван хүнд нэгэн зэрэг үйлчлэх тус сауны хана, шал зэрэг бүгд хуваар бүтээгджээ.
Хув чулууг халаахад хувын хүчил ялгардаг бөгөөд энэ нь бодисын солилцоог сайжруулдаг гэнэ. Сауныг барихдаа эрдэмтдээс зөвлөгөө авсан тухай тус төвийн захирал Ричардас Йовайшаа ярьжээ. 45-48 градуст хувыг халаах нь хамгийн тохиромжтой бөгөөд хагас цаг орчим хуван саунд суухад хангалттай аж.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )