Бразилийн супермодель Адриана Лима Victoria’s Secret брэндийн сүүлийн шоуныхаа тайзыг нулимстай мэхийн орхилоо. 19 жилийн турш энэхүү брэндийн нүүр царай болсон Адриана Лимагийн карьерыг Victoria”s Secret компанийн тансаг шоугүйгээр төсөөлөх аргагүй.
1999 онд тэрбээр тус брэндийн сахиусан тэнгэрүүдийн нэг нь болсон тэрбээр 2008 онд Адриана Лима таван сая ам.долларын өртөг бүхий Black Diamond Fantasy Miracle Bra-г танилцуулж, 2010 онд хоёр сая ам.долларын Bombshell Fantasy Bra-тай тайзан дээр гарч байжээ.
Өнгөрсөн жил тэрбээр Victoria’s Secret загварын шоуны тайзан дээр 18 дахь удаагаа гарч, хамгийн туршлагатай, үнэнч сахиусан тэнгэр гэдэг нэрийн зүүгээд амжсан юм. Victoria’s Secret-ийн бэлэг тэмдэг болсон 37 настай Адриана Лима хамгийн сүүлийн удаа тус компанийн шоунд оролцохдоо олон зуун үзэгчдийн өмнө сэтгэлийн хөдлөлөө барьж дийлэлгүй, нулимсаа унагажээ. Тэрбээр “Хүндэт Викториа. Надад энэ ертөнцийг харуулж, өөрийн нууцаасаа хуваалцсанд баярлалаа. Хамгийн гол нь чи надад далавч хайрлаад зогсохгүй, нисэхийг зааж өгсөн” гэж өөрийн блогтоо бичжээ.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )