АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Калифорниа мужид ойн түймэр асч байгаатай холбоотойгоор томоохон хэмжээний байгалийн гамшгийн зэрэг зарлалаа. Тэрбээр энэ талаар “Twitter”-ээрээ дамжуулан мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч мужийн иргэдийн зовлон шаналлыг ойлгож, гашуудаж буйгаа илэрхийлээд “Би та бүхэнтэй байнга хамтдаа” гэсэн байна.
Калифорниа мужид ойн түймрээр 40 гаруй хүн амиа алдаж, 110 хүн сураггүй болсонд тооцогдож байгаа аж. Мөн 7000 гаруй байшин шатаж, 300 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлээд байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
YOPONCHUUD GAL UNTRAADAG NISDEG ROBOT HIIJ