АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майк Пэнс Вашингтон Бээжинд хүйтэн дайн зарлахад бэлэн байгааг мэдэгдсэн байна. “Хятадын тал бодлогоо өөрчлөхгүй бол АНУ хүйтэн дайн зарлана” гэж тэрбээр “The Washington Post” сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ. Тэрбээр Америкийн Ерөнхийлөгч Доналд Трамп Хятадтай харилцаагаа сайжруулахад бэлэн байгааг хэлээд “Гэхдээ Бээжин бодлогоо өөрчлөх нь чухал. Хятад улс батлан хамгаалах болон эдийн засгийн салбарт бодлогоо өөрчлөх хэрэгтэй байна” гэжээ.
АНУ-ын Дэд ерөнхийлөгч түүнчлэн хоёр улсын харилцаа Аргентинд зохион байгуулагдах “G20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр болох Доналд Трамп, Си Жиньпин нарын уулзалтаас их хамаарахыг хэлжээ. “Энэ уулзалт бол Хятад улс АНУ-тай хийх хүйтэн дайнаас зайлсхийх сайхан алхам” гэж Майк Пэнс ярьсан байна.
Хэрвээ Хятад улс АНУ-ын уриалж байгаа алхамыг хийхгүй бол юу болох талаар асуухад Америкийн Дэд ерөнхийлөгч “Тэгвэл тэгэг дээ” гэж хариулжээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )