Португалийн шигшээ болон Италийн “Ювентус”-ын довтлогч Криштиано Роналдо сэтгэлт бүсгүй Жоржина Родригестоо гэрлэх санал тавьжээ. Тэд Лондоны нэгэн тансаг ресторанд зоог барих зуур Роналдо бүсгүйдээ сүйн бөгж бэлэглэж, улмаар гэрлэх санал тавьсан байна. Жоржина Родригес түүний саналыг хүлээн авчээ.
Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд Роналдо, Жоржина нар хамтдаа амьдарч байгаа. Жоржина Испанийн нийслэл Мадридын хувцас загварын нэгэн элит дэлгүүрийн худалдагч жирийн бүсгүй байхдаа Роналдотой танилцсан юм.
Жоржина Родригес жилийн өмнө Алана Мартина охиноо төрүүлсэн. Тэд Роналдогийн том хүү Криштиано мөн ихэр Ева, Мэтью нарын хамт амьдардаг.
Сэтгэгдэл ( 1 )
Tanai gadaad medee unshihad hezuu. Nairuulga avah jm algooo. Utgagaui jm bichihee bolioch, garchigaa har l daa!!!!!!!!!!