АНУ-д суугаа Саудын Арабын Элчин сайд Халид бен Салман сэтгүүлч Жамаль Хашоггиг Туркт оч гэж хэзээ ч санал болгож байгаагүй гэж мэдэгджээ. Тэрбээр “Washington Post”-д мэдээлсэн шиг зүйл болоогүй. Би ноён Хашоггитой хамгийн сүүлд 2017 оны аравдугаар сарын 26-нд холбогдсон. Үүнээс хойш би түүнтэй утсаар яриагүй. Турк руу ямар нэгэн ажлаар яв гэж ч хэлээгүй” гэж “Twitter”-ээрээ дамжуулан мэдэгдсэн байна.
“The Washington Post” сонин саяхан Тагнуулын төв газрын мэдээллээс иш татан сэтгүүлчийг хөнөөх тушаалыг Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мухаммед бен Салман Аль Сауд өгсөн гэж мэдээлжээ. Тус хэвлэлийн мэдээлснээр АНУ-ын тусгай алба хэд хэдэн эх сурвалжийг шалган ийм дүгнэлтэд хүрсэн байна. АНУ-д суугаа Саудын Арабын Элчин сайд, тус улсын ханхүүгийн ах Халид бин Салман сэтгүүлч Жамаль Хашогги руу залгасан гэж “The Washington Post” мэдээлжээ.
Саудын Арабын ханхүүгийн бодлогыг шүүмжлэн бичдэг сэтгүүлч Жамаль Хашогги өнгөрсөн аравдугаар сарын 2-нд Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын Ерөнхий консулын газарт бусдын гарт амиа алдсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )