Владивостокийн худалдааны төвд томоохон түймэр гарчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 19

 

Хойд хөршийн Владивостокийн нэгэн худалдааны төвд өчигдөр орой /2018.11.18/ 1600 кв.м талбайг хамарсан том түймэр гарчээ. Урьдчилсан мэдээллээр түлэгдэж гэмтсэн хүн байхгүй гэнэ. Мужийн Онцгой байдлын албаны мэдээлснээр түймэр "Русская" гудамжинд орших худалдааны төвд орон нутгийн цагаар 01:28 цагт гарчээ. Утаа маш ихээр дэгдэж, албаныхан яаралтай арга хэмжээ авсан байна.

Түймрийг бүрэн унтраах ажил үргэлжилж байгаа аж. Худалдааны төвд үлдсэн хүн байхгүй талаар албаныхан мэдээлжээ.

В торговом центре Владивостока произошел крупный пожар


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top