1980 оны арванхоёрдугаар сарын 8-нд алдарт “The Beatles”-ийг үүсгэн байгуулагч Жон Леннон бусдын гарт амиа алдсан билээ. Түүнийг гэрийнх нь гадаа дөрвөн удаа буудан хөнөөсөн юм. Алуурчин Марк Чепменийг шууд барьж, бүх насаар нь хорих ял оноосон байдаг. Гэмт этгээд хийсэн хэргээ хүлээжээ.
Гэвч Марк Чепмен 2000 оноос хойш хугацаанаас нь өмнө суллаж өгөхийг гуйх болжээ. Хугацаанаас нь өмнө суллах комиссынхон саяхан түүнтэй ярилцахад Чепмен хийсэн үйлдэлдээ харамсч байгаагаа яриад “Би Жон Леннонд ямар ч өс санаж яваагүй. Би зүгээр л алдаршихыг хүссэн юм. Түүнийг хөнөөхөөр шийдэхээсээ өмнө залбирч байлаа. Миний хийсэн хэрэг бол алдаа байсан” гэсэн байна. Тэрбээр өмнө нь ярихдаа Жон Ленноны шүтэн бишрэгч гэдгээ мэдрүүлэх гэж аминд нь хүрсэн гэж байсан билээ.
Алуурчныг удаа дараа суллагдахыг хүсэхэд Жон Ленноны эхнэр Йоко Оно шоронгийн захиргаанд өргөдөл бичиж, нөхрийг нь хөнөөсөн хүн суллагдвал тайван амьдарч чадахгүй гэдгээ илэрхийлж байжээ.
Марк Чепмен 1980 болон 2012 онд
Сэтгэгдэл ( 1 )
Дэлхийн сод хүнийг жишим ч үгүй хѳнѳѳчихѳѳд ямар амаараа ѳршѳѳл гуйдаг байнаа? Тэр шорондоо агаараа бузарлаад байж байвал барав! Хүн тѳрѳлхтѳн ямар их дуугаар чихээ мялаах байсныг тасалсныг бодохоор харуусал тѳрж байна! :-(